2023-10-04 12:33
Соёлын сайд Ч.Номингийн аав “Гацуурт” компанийн Л.Чинбат 2023 оны зургаадугаар сард “Land cruiser” маркын автомашинаар малтай иргэдийг хөөж, дайрахаар давхиж буй бичлэг нийгмийн сүлжээнд тарж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан. Энэ нь бусдын амь насанд заналхийлсэн, танхайрсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж, Л.Чинбатыг яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. […]










