2023-10-04 10:531min00

Б.Отгонболд финалд шалгарч “Парис 2024” олимпын эрхээ авлаа

dd283ccd7ea183f3d98ce92e91dc59ae_x3

“Ханжоу 2022” Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд хагас шигшээд Казахстаны харваач Илфат Абдуллиныг 6:2-оор буулган авч, Азийн Наадмын мөнгөн медалийн болзол биелүүлээд зогсохгүй “Парис 2024” Олимпын эрхээ авлаа.

Аваргын төлөө эзэн орны харваач Жи Шиан Шоутай 10 сарын 7-нд 11:30 цагаас харвах юм.

Монгол Улс өмнө нь Азийн наадмаас байт харвааны төрлөөр медальд хүрч үзээгүй. Ийнхүү анхны медалийг Б.Отгонболд авчирч, шинэ түүх бичлээ гэж МҮОХ-оос мэдээллээ.