Steppe Arena /Мөсөн өргөө/08:30 цагт Монголын Маркетингийн Холбооноос 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй SMART 2023 Маркетингийн салбарын хамгийн том чуулган болно. Эвентийн үеэр 7 орны салбартаа тэргүүлэгч 9 гадаад илтгэгч хиймэл оюун ухааны дэвшил маркетинг тэр дундаа бүтээлч үйлдвэрийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаар сонирхолтой илтгэлүүдийг танилцуулна.

Төрийн ордонд

08:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт Ажлын хэсгийн хуралдаан болон байнгын хорооны хуралдаан болно.

Зам тээврийн яамны гадна 

09:00 цагт Нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотойгоор Монгол тээвэрчид нэгдэл Зам тээврийн яаманд шаардлага хүргүүлнэ.

Офицеруудын ордон өнгөрөөд Улаанхуарангийн эхний буудал /53 дугаар сургууль/

11:00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургууль 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна.

Пума империал -д

14:00 цагт Хулгайгүй- эрх тэгш нүүрс тээвэр 2023″ зөвлөлдөх уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг  болно. ЭТТ ХК-ийн Тээвэр гэрээ, худалдан авах ажиллагаа хариуцсан дарга нар ЗТХЯ , АТҮТ ТӨҮГ, Боомтын зөвлөл,  Тээвэрчдийн зөвлөл, холбоо, ААН иргэдийн төлөөлөл оролцоно.

12:00 цагт Азийн наадмын 3х3 төрөлд медаль хүртсэн тамирчид өнөөдөр Эх орондоо хүрэлцэн ирнэ.

“Зайсан хилл” цогцолборт болно

 11:00 цагт Дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг Сансар огторгуй, Шинжлэх ухааны хамгийн том эвент World Space Week буюу “Дэлхийн сансрын 7 хоног” арга хэмжээ Монголд албан ёсны эрхтэйгээр хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Нээлт өнөөдөр болно.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн