639bf1208617b-1.jpeg
2023-09-26 16:00
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо /МҮЭХ/-оос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “2025 онд гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэх, цалин хөлсийг 1,000 ам.доллар болон түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлага байгаа. Үүний тулд тодорхой нарийвчилсан төсвийн хуваарилалтууд хэрэгтэй. Мөн Монголд татвар төлж байгаа хүн […]

0ef3e12d6db5be5114f0e1881a3d61ea.jpg
2023-09-26 15:54
Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, архины хэрэглээтэй холбоотой зарим судалгааны үр дүнг танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсад архи, согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж ирсэн. Сүүлийн 10 жилийн байдлаар […]

0c8a7d_153ac28f6a6a71e774f7d25c4471a93a_x974.jpg
2023-09-26 15:35
Ургац хураалтын явцын мэдээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа. Есдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 19.2 мянган га талбайгаас 26 мянган тонн үр тариа хураасан байна. Үүнээс: 14.2 мянган га-гаас 23.7 мянган тонн улаанбуудай, 7.3 мянган га-гаас 62.3 мянган тонн төмс, 5.4 мянган га-гаас 64.4 мянган тонн хүнсний ногоо, 7.1 мянган га-гаас 15.3 […]

5I1A2539-1280x661.jpg
2023-09-26 15:33
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин “Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай. Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой” гэсэн үгийг индрээс хэлсэн юм. […]

shuuh-alh-arguujin-1-1280x853.jpg
2023-09-26 15:32
Прокурорын байгууллагаас есдүгээр сарын 18-22-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын нийт 2,542 хэрэгт хяналт тавьсан байна. Мөн энэ хугацаанд 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын цэгийн хорио цээрийн улсын байцаагч Э.Х нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа иргэн Ц.Э-гээс шан харамж шаардаж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд […]

f41c1504ac4f9a2a791eea55ddc8518e.jpeg
2023-09-26 15:31
БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баяр болох гэж байна. “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 29, 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна хэмээн Гаалийн газраас мэдээллээ. Харин […]

czt7ay_D2AE1335-741C-4DB8-B484-C4AB41ABED8B_x974-1280x854.jpg
2023-09-26 15:24
“Ханжоу” 19 дэх удаагийн Азийн наадмын жүдо бөхийн -73 кг-ын жинд Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялав. “Ханжоу 2022” Азийн наадмын эхний өдөр манай жүдочдоос Ё.Басхүү мөнгөн, Л.Сосорбарам хүрэл медаль […]

hji9623706177503232_n_20190829081958-1280x722.jpg
2023-09-26 15:22
Сайжруулсан шахмал түлшний нөөцийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Батшагай мэдээлэл өглөө. Тэрбээр “Сайжруулсан шахмал 118,000 тонн түлшийг 58 агуулахад нөөцлөөд байна. Нийт борлуулалтын 650 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 500 цэг ажиллаж байгаа. Үлдсэн цэгүүдийг аравдугаар сарын 1-н гэхэд үе шаттайгаар ажиллуулна. Түлшнээс 24 дээж авахад сайжруулсан шахмал түлшний стандартыг хангасан гэж гарсан. Угаарын […]

jednla_382973817_704852771672399_4152637241844393132_n_x974-1280x854.jpg
2023-09-25 16:14
Япон улсын Байгаль Орчны Яамны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч OECC байгууллага болон эрчим хүчний хэмнэлтийн Осүми ХХК-ийн төлөөлөгчдийг Нийслэлийн боловсролын газарт хүлээн авч уулзлаа. Сэргээгдэх эрчим хүч ашиглан сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээг хангах, мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэгүүдийн дулааны хангамжийг байгальд ээлтэй технологи ашиглан шийдэх боломж нөхцөл, шийдлүүдийн талаар санал солилцов. Мөн Бямба гарагт […]

824ko3_380754350_278566671788149_572143257995141209_n_x974-1280x853.jpg
2023-09-25 16:14
Нийслэлийн гурван дүүрэгт нохой, муурын үржил хязгаарлах ажил эхлээд байна. Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 14 дүгээр хороо, Сэлбэ цэцэрлэгт хүрээлэнд байрлаж буй Дабль Өү Ветер компани нохой, муурын үржил хязгаарлаж байгаа бол Хан-Уул дүүрэгт 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байх Анд клиник компани хийж байгаа юм байна. Нохой, муурын үржил хязгаарлах ажил Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 8 дугаар сард […]