Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо /МҮЭХ/-оос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “2025 онд гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэх, цалин хөлсийг 1,000 ам.доллар болон түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлага байгаа. Үүний тулд тодорхой нарийвчилсан төсвийн хуваарилалтууд хэрэгтэй. Мөн Монголд татвар төлж байгаа хүн болгон байгалийнхаа баялгаас шударга хүртдэг байх хэрэгтэй. Үүний хууль эрхзүйн орчныг намрын чуулганаар бий болгож өгнө үү. МҮЭХ-оос ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ” гэв.
МҮЭХ-ноос асуудлыг заавал ажил хаялтад тулгаж байж шийдэх гарцыг санал болгохгүй байгаа бөгөөд тус холбооноос ойрын хоёр жилийн хугацаанд цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагуудыг тавьсан байна.
Үргэлжлүүлэн тэрбээр 2024 оны төсөв дээр хүргүүлж буй дараах саналуудыг танилцууллаа.
Бүх салбарт хувь, төр гэлтгүй шударга хуваарилалтын хэлэлцээрийг хийх хэрэгтэй байна гэдгийг тэрбээр онцолж байлаа.