Нүүрсэн галлагаатай нийслэлийн сургуулиудын дулааны асуудлыг шийдвэрлэхэд Япон улстай хамтарна

2023-09-25 16:141min0
jednla_382973817_704852771672399_4152637241844393132_n_x974

Япон улсын Байгаль Орчны Яамны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч OECC байгууллага болон эрчим хүчний хэмнэлтийн Осүми ХХК-ийн төлөөлөгчдийг Нийслэлийн боловсролын газарт хүлээн авч уулзлаа.

Сэргээгдэх эрчим хүч ашиглан сургууль, цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээг хангах, мөн төвийн дулаанд холбогдоогүй сургууль, цэцэрлэгүүдийн дулааны хангамжийг байгальд ээлтэй технологи ашиглан шийдэх боломж нөхцөл, шийдлүүдийн талаар санал солилцов.

Мөн Бямба гарагт энэ чиглэлээр хэрэгжиж байгаа сайн туршлага буюу төвийн шугамд холбогдоогүй Сонгинохайрхан дүүргийн 152 дугаар сургуулийн нүүрсэн галлагаатай зуухыг хийн зуухаар солих ажлын явцтай танилцаж, цаашид эрчим хүчний хэрэглээг байгальд ээлтэй байдлаар шийдэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирлоо гэж Нийслэлийн Боловсролын Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй