-1.jpg
2023-07-31 09:50
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 16, аврах ажиллагааны 79 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 76 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 иргэний амь нас, 840 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

614ae56e0351f.jpeg
2023-07-31 09:21
Монгол Улсад 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3739 жуулчин иржээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Ирж буй жуулчдын 42 хувийг ОХУ, 18 хувийг БНСУ, 17 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон […]

cambio-climatico-830x553.jpg
2023-07-31 09:16
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Долдугаар сарын 31-ний 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 […]

5d3818f055561.jpeg
2023-07-31 09:12
Увс нуурт жил бүр тавдугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 1-ний хооронд 10,000 орчим жуулчин зорин ирдэг ба 2018 оноос стандартын шаардлага хангасан байнгын ажиллагаатай отоглох цэг ажиллаж, 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг байна. Отоглох цэг нь нэг тонны багтаамжтай 11 хогийн сав, ариун цэврийн хоёр байгууламжтай. Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын […]

465da55951ba5ddef0fef6203fafbbd3_x3.jpg
2023-07-28 15:04
Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ ондоо багтаан засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байна. Богд хааны ордон музей бол Монголын ууган бөгөөд хамгийн […]

a7278ca5539a3618def6098e45d0d76c_x3.jpg
2023-07-28 14:59
Монгол, БНХАУ болон ОХУ-ыг дамжсан “Цайны зам”-ын олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр авто аяллыг зохион байгуулж байна. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг дамнасан “Цайны зам” төслийн хүрээнд хоёр дахь удаагийн авто аяллыг “Амар зочлол” ХХК зохион байгуулж байна. Аялалд нийт 14 мотоцикл, зургаан машин бүхий 49 хүний бүрэлдэхүүнтэй баг хамрагдаж байна. Аялал нь 2023 оны […]

fc25b555236ce8a49dea2363590afdf8_x3.jpg
2023-07-28 14:50
Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Мянганы суут хүн Их Эзэн чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулахаар тусгасан байдаг бөгөөд Хэнтий аймагт монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж […]

6253fde4eac93.jpeg
2023-07-28 14:20
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм. Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд Д.Т.Д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Тус нуурын урт нь 33 км, […]

-1280x818.jpg
2023-07-28 13:49
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс 1 үйлчилгээний талбай, 7 орон сууц, 14 авто зогсоол нийт 22 үл хөдлөх хөрөнгийг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлууллаа. Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлээ шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, […]

6d7371cb766b87c0d70f3c3a7f83af27_x3.jpg
2023-07-28 13:43
Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Булган, Сэврэй сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, усан сан, хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдан борлуулдаг захуудаас холерын хяналтын дээж материал болох арчдас 220, ус 220, жимс 15, ногоо 15 нийт 470 нэгж материал цуглуулан шинжилгээ хийлээ. Шинжилгээг нян судлалын аргаар шинжлэхэд холерын вибрион илрээгүй гэж Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс […]