Монгол Улсад 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3739 жуулчин иржээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Ирж буй жуулчдын 42 хувийг ОХУ, 18 хувийг БНСУ, 17 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна.

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ эрчимжүүлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавиад байгаа юм.  Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа билээ.

Ирж буй жуулчдын ерөнхий тоон мэдээллийг хүргэе.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн