-тэтгэлэгт-хөтөлбөр.jpg
2023-05-05 17:10
Энэ жил Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР хүлээн авна. Бүртгүүлэх хугацаа: 2023.05.08 0:00 – 05.14 23:59 Цахимаар бүртгүүлэх линкийг Японы ЭСЯ-ны “Соёл, боловсрол” / https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/culture.html / гэсэн хэсэгт дээрх хугацаанд байршлуулна.  

345987238_788812026183532_3734574233268453187_n-1280x854.jpg
2023-05-05 16:53
 Кэмбрижийн олон улсын хөтөлбөр нь товчхондоо Кэмбрижийн их сургуулиас сурагчдад шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, харилцааны чадварыг тэнцвэртэйгээр олгох зорилгоор боловсруулсан сургалтын хөтөлбөр юм. Кэмбрижийн олон улсын хөтөлбөр дараах 4 үндсэн хэсэгт хуваагддаг. Нэг: 5-11 насныханд зориулсан Cambridge Primary Хоёр: 11-14 насныханд зориулсан Cambridge Lower Secondary Гурав: 14-16 насныханд зориулсан Cambridge Upper Secondary Дөрөв: 16-19 зориулсан […]

-тэмцээн-.png
2023-05-05 16:08
Дэлхийн олон улсад зохиогддог оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн болдог билээ. Үүний нэгэн адил цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын “High Tech” сайн дурын клубийн оюутнууд санаачлан […]

-Улсын-хөгжлийн-2024-оны-төлөвлөгөө-1280x914.jpg
2023-05-05 13:49
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэхээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хөгжлийн төлөвлөгөө 2024” эмхэтгэлийг Та бүхэнд бэлтгэн хүргэж байна. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь ӨРХИЙН ОРЛОГЫГ нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд Экспортыг нэмэгдүүлэх; Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах; Аялал жуулчлалыг хөгжүүлэх; Хүнсний хангамж, […]

.jpg
2023-05-05 13:27
Гэмтэл согог судлалын үндэсний төв БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний дагуу БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29, 30-нд ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо. Солонгос эмч нарын багт БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор […]

-хороолол1-1280x720.jpg
2023-05-05 13:15
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий […]

-дулааны-станц-1280x736.jpg
2023-05-05 12:54
“Багануурын дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Тавигдах шаардлага:  Дээд боловсролын бакалавр болон эрчим хүчний мэргэшлийн зэрэгтэй байх /Эрчим хүчний байгууллагад тогтвортой ажиллаж байсан, мөн Эрчим хүчний мэргэшсэн эсвэл зөвлөх инженерийн зэрэгтэй байвал давуу тал болно/; Эрчим хүчний салбарт мэргэжлээрээ 7-оос доошгүй жил, удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил […]

-Үйлс.jpg
2023-05-05 12:35
УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар үндэсний үйлдвэрлэгч “Бүтээлч Үйлс” ХК-д ажиллалаа. Тус компани нь нийслэлийн зүүн бүсийн хамгийн […]

.jpg
2023-05-05 10:43
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн авто замын зүүн талын хэсэг нь батлагдсан зураг төсөлгүй, технологийн дагуу хийгдээгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн барьсан авто зам бөгөөд тус авто замаар том оврын ачааны автомашинууд байнга даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан бүтцийн эвдрэлд орсон. Авто замын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах […]

-1280x775.jpg
2023-05-05 10:14
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн […]