Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн авто замын зүүн талын хэсэг нь батлагдсан зураг төсөлгүй, технологийн дагуу хийгдээгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн барьсан авто зам бөгөөд тус авто замаар том оврын ачааны автомашинууд байнга даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан бүтцийн эвдрэлд орсон.
Авто замын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс 2023 оны урсгал засварын ажлын хүрээнд тус авто замын эвдрэлтэй хэсгийн суурийн 378 м3 тохиромжгүй материалыг ухаж зайлуулан 514 м3 шаардлага хангасан материалаар буцаан дүүргэлт хийж, 1947 м2 асфальтбетон хучилтыг хийлээ.
Засвар, арчлалтын ажил хийгдсэн авто замын хэвтээ тэмдэглэлийг шинээр хийж гүйцэтгээд байна.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар