nomgon.jpeg
2022-09-07 08:00
Тосгоны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий шинэ хүнсний үйлдвэр нээлтээ хийжээ. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд байгуулсан энэхүү үйлдвэрийг Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн 100 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар босгожээ. Тус үйлдвэрт бууз, банш бэлтгэх, хүнсний ногоо даршлах, пакетлах, гүн хөлдөөх, нарийн боов үйлдвэрлэх зэрэг үйлдвэрлэлийг явуулах аж. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр […]

FORUM.jpeg
2022-09-07 07:00
Ази, Номхон далайн цэвэр агаарын түншлэлийн 4 дүгээр хамтарсан форум (APCAP 4) БНСУ-д болж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж форумын хүрээнд “Ази, Номхон далайн бүс нутгийн цэвэр агаарын төлөөх хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татахад тулгарч буй гол саад бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, […]

ub.jpg
2022-09-07 06:00
Хур тунадас: Нийт нутгаар их төлөв цэлмэг. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, […]

federation-1280x720.jpeg
2022-09-06 21:00
Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белградад болох насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд 7 алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо […]

alcohol-1280x853.jpeg
2022-09-06 20:39
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/ архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй явуулж байна. 2015 оноос эхлүүлсэн энэ эмчилгээг энэ оноос эхлэн эрүүл мэндийн даатгалаар үнэгүй үзүүлдэг болжээ. Эмчилгээг мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сувилагч ажлын өдрүүдэд 09:00-14:00 цагийн хооронд хийх бөгөөд амралтын өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд бүлгийн ярилцлага, хөгжүүлэх, […]

200107-achilt.jpeg
2022-09-06 20:22
Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзав. Тэд түгжрэлийг бууруулах чиглэлд хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Авто машин ачилтын журамд дараах өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Таны машиныг шууд ачихгүй, эхний удаа сануулна. Хоёр дахь удаа торгоно, гурав дахь […]

enetheg-.jpeg
2022-09-06 19:55
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын Ражат Сингх нар өнөөдөр “Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-ийн шав тавилаа. Шав тавих ёслолд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн […]

jargalsaihan.jpeg
2022-09-06 19:30
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, мэргэжилтэн Д.Соёлмаа, МҮОНРТ-ийн “MNB Спорт” сувгийн захирал П.Отгонтуяа, ерөнхий продюсер Г.Отгонжаргал нар байлцав. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүн амын […]

mahaaa-1280x720.jpg
2022-09-06 19:09
Буриадын Наушки хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр Монгол Улсын иргэд хориглосон бүтээгдэхүүн оруулахыг завдаж байгааг баригдсан байна. Тодруулбал, 2 кг мах, 3 кг ааруул хураан авсан тухай Эрхүү муж, Буриад улсын Оросын хөдөө аж ахуйн хяналт шалгалтын газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Түүнчлэн энэ нь Гаалийн холбооны комиссын 2010 оны 6 сарын 18-ны өдрийн шийдвэрээр батлагдсан […]

мөнгө.jpg
2022-09-06 18:42
Улсаас олгодог 11 төрлийн тэтгэмж, тэтгэвэр, хөнгөлөлтийн мөнгийг есдүгээр сард олгох хугацаа тодорхой болжээ. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас гаргасан хуваарийн дагуу энэ сард хүүхдийн мөнгийг 20-нд өгөх бол хүнсний талон, ахмад настнуудын тэтгэврийг 15-наас олгож эхлэх юм. Хуваарь: 1 2 3 4 5 6 7 8 9 10