Номгон тосгонд хүнсний үйлдвэр байгуулжээ

2022-09-07 08:00
nomgon

Тосгоны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий шинэ хүнсний үйлдвэр нээлтээ хийжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд байгуулсан энэхүү үйлдвэрийг Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-ийн 100 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар босгожээ.

Тус үйлдвэрт бууз, банш бэлтгэх, хүнсний ногоо даршлах, пакетлах, гүн хөлдөөх, нарийн боов үйлдвэрлэх зэрэг үйлдвэрлэлийг явуулах аж.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр Орон нутаг дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор энэхүү хүнсний үйлдвэрийн төсөл ажил болжээ.

                                                                                  MONTSAME