Буриадын Наушки хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр Монгол Улсын иргэд хориглосон бүтээгдэхүүн оруулахыг завдаж байгааг баригдсан байна. Тодруулбал, 2 кг мах, 3 кг ааруул хураан авсан тухай Эрхүү муж, Буриад улсын Оросын хөдөө аж ахуйн хяналт шалгалтын газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Түүнчлэн энэ нь Гаалийн холбооны комиссын 2010 оны 6 сарын 18-ны өдрийн шийдвэрээр батлагдсан Евразийн эдийн засгийн холбооны хил, нутаг дэвсгэр дээрх мал эмнэлгийн хяналтын нэгдсэн журмын №317 заалтыг зөрчсөн аж.
Монгол Улсын иргэдэд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэг “Амьтны хөл хорионы журам буюу мал эмнэлэг, эрүүл ахуйн журмын зөрчил”-д заасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн байна. Хууль бусаар оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хураан авч, устгах юм байна.
Эх сурвалж: irkutsk-news.net