sansar.jpg

2022-09-13 12:13
Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж байна. Тэрээр долоон өргийн дараах байдлаар зургаан хожил, нэг тэнцээтэй, 6.5 оноогоор хошуучилж байна. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 05-17-ны өдрүүдийг хүртэл үргэлжлэх юм гэж Монголын Шатрын Холбооноос мэдээллээ. Монгол улсаас энэ […]

99.jpg

2022-09-13 11:55
Энэ онд байгуулсан Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг талууд сайшаан тэмдэглэж, ирэх он жилүүдэд уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

mon1-1280x853.jpg

2022-09-13 11:40
Монгол кино нэгтгэл төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанаас Монгол кино нэгтгэлийн 3 давхрыг кино үйлдвэрлэгчдээ түрээслүүлэх шийдвэрийг гаргалаа. Монгол кино нэгтгэлийн 3 давхрын оюутны байраар ашиглаж байсан 14 өрөө бүхий ашигтай талбайг кино бүтээж байгаа уран бүтээлчид ашиглах боломж нээгдэж байна. Ингэснээрээ кино үйлдвэрлэгчдийг хямд ажлын байраар хангах боломж нээгдэж байна. Дэлгэрэнгүй […]

nuat.jpg

2022-09-13 11:30
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын/НӨАТ/ урамшууллын сугалааг дахин явуулж эхлэхээр болсон тухай Сангийн сайд мэдээлсэн билээ. Тэгвэл 2022 оны есдүгээр сард худалдан авалт хийж бүртгүүлсэн баримтуудаар аравдугаар сард НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг явуулахаар төлөвлөж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ. НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шинэчилсэн хувилбараар иргэн олон баримт бүртгүүлэх тусам хонжвор өснө гэдгийг албаныхан хэлж байв. […]

Untitled_4.3.1-1280x458.jpg

2022-09-13 11:13
Венецийн олон улсын 79 дэх кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор Монголын кино урлагийн зөвлөлийн дэмжин ажилласан найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарчээ. Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол Улсын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нар […]

zms1.jpg

2022-09-13 10:52
Монголчууд бид хүүхдээ заавал их дээд сургуульд сургах ёстой. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон коллежид муу сурдаг хүүхдүүд ордог гэсэн ойлголт нийгэмд үүсчихсэн. “Их сургуульд элсэхгүй бол хамаатан садан, найз нөхөд хүүхдийг минь муу хэлнэ. Эсвэл хүүхдээ сургаж чадахгүй байна гэх зэргээр биднийг ярина” гэх ойлголт түгээмэл. Энэ мэт их дээд сургуульд сурах ёстой […]

bolormaa.jpg

2022-09-13 10:30
Ховд аймагт сар бүрийн 1, 15-н, долоо хоног бүрийн Баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Тэгвэл Э.Болормаа Ховдод очоод архи зарахыг хориглосон захирамжийг цуцалжээ. Энэ талаар Аймгийн Засаг дарга Э.Болормаа “Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь […]

us.png

2022-09-13 10:16
Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17:55 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багт байрлах “Сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай, эмэгтэй “А” гэгч хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад […]

eko-i-privivka-ot-covid-19-1280x800.jpg

2022-09-13 10:15
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 95, түр хоёр цэгт 97 багийн 384 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллах юм. Цэгүүдийн байршил:

2-1-1280x597.jpg

2022-09-13 09:59
Жил бүр Монгол залуус дэлхийн улс орнуудад өндөр боловсрол эзэмших сонирхол нэмэгдэж байгаа билээ. Эдгээр сурагч, оюутан залуус, эцэг эх нарт үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор 2016 оноос хойш Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (#EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (#ISU) хамтран “Global University Fair 2022” буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь […]