Румыний Мамаиа хотод болж буй шатрын өсвөр үеийн ДАШТ-ий охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул тэргүүлж байна. Тэрээр долоон өргийн дараах байдлаар зургаан хожил, нэг тэнцээтэй, 6.5 оноогоор хошуучилж байна. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 05-17-ны өдрүүдийг хүртэл үргэлжлэх юм гэж Монголын Шатрын Холбооноос мэдээллээ.
Монгол улсаас энэ жилийн ДАШТ-д 10 тамирчин өрсөлдөж байна.
7 ӨРГИЙН ДАРАА :
16 насны охидын ангилалд WFM Д.Мөнхзул 6.5 оноотой тэргүүлж байна
18 насны охидын ангилалд WFM Б.Мөнгөнзул 5 оноотой зургадугаар байрт бичигдэж байна
14 насны хөвгүүдийн ангилалд FM Б.Тэнүүнболд 5.5 оноотой долдугаар байрт бичигдэж байна
14 насны хөвгүүдийн ангилалд FM Б.Ананд 5.0 оноотой 15-р байрт
14 насны хөвгүүдийн ангилалд Б.Алдар 3.0 оноотой 85-р байрт
14 насны охидын ангилалд WMK Э.Хүслэн 4.5 оноотой 24-р байрт
14 насны охидын охидын ангилалд Э.Төгстөгөлдөр 3.0 оноотой 60-р байрт.
16 насны хөвгүүдийн ангилалд FM М.Амилал 4.0 оноотой 45-р байрт
18 насны хөвгүүдийн ангилалд FM С.Чингүүн 5.0 оноотой 11-р байрт
18 насны хөвгүүдийн ангилалд Б.Цогтбаяр 2.0 оноотой 95-р байранд тус тус бичигдэж буй.