Монголчууд бид хүүхдээ заавал их дээд сургуульд сургах ёстой. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон коллежид муу сурдаг хүүхдүүд ордог гэсэн ойлголт нийгэмд үүсчихсэн. “Их сургуульд элсэхгүй бол хамаатан садан, найз нөхөд хүүхдийг минь муу хэлнэ. Эсвэл хүүхдээ сургаж чадахгүй байна гэх зэргээр биднийг ярина” гэх ойлголт түгээмэл. Энэ мэт их дээд сургуульд сурах ёстой гэсэн ташаа ойлголт нь диплом барьсан ажилгүйчүүдийг тоог нэмж байна.
Улсын хэмжээнд 149 мянган оюутан их, дээд сургуульд суралцдаг. Үүний 58 мянга нь эрэгтэй, 91 мянга нь эмэгтэй оюутнууд. Харин мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 40 орчим мянган оюутан суралцдаг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл дээрх оюутнууд төгсөөд мэргэжлээрээ ажиллаж чаддаг болов уу…
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Их дээд сургууль төгссөн 30 оюутан тутмын нэг нь ажлын байртай болж байна. Харин мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 6 оюутан тутмын нэг мэргэжлээрээ ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн оюутнууд эрэлттэй багаагаас гадна 3-6 сая төгрөгийн цалин авах боломжтой” гэсэн юм.
Кейс:1
-Тунгалагтуяа Отгонтэнгэр их сургуулийг Маркетингийн менежер мэргэжлээр дөрвөн жил сурч төгсөв. Энэ хугацаанд сургалтын төлбөр хувцас, хэрэглээндээ 30 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Сургуулиа төгсөөд аав ээж дээрээ очиж ажиллахаар Дорноговь аймгийг зорив. Гэвч орон нутагт түүний мэргэжилд тохирох ажил байсангүй. Тиймээс тэрээр аймгийнхаа төмөр замын МСҮТ-д дахин суралцаж, төмөр замд ажилд орсон байна.
Кейс:2
-Г.Халиун МУИС-ийг Захиргаа, төрийн удирдлага мэргэжлээр төгссөн. Гэвч ажилд орох нь хүндрэлтэй, цалин бага байж. Тиймээс маникюрын сургалтанд сурч маникюрчин болсон байна. Энэ нь түүний хувьд цалин өндөртэй, ажлын байрны олдоц сайтай байв.
Кейс:3
-ШУТИС-ийн төгсөгч Б.Батдэлгэр механик инженер мэргэжлээр 2017 онд төгссөн. МАК цемент үйлдвэрээс ажлын гараагаа эхлэв. Тэрээр энэ хугацаанд эхнэртэй болж 2020 онд эхнэр нь төрөх болсон учраас ээлжийн ажил хийх боломжгүй болов. Гэвч орон нутагт ажлын байргүй учраас буцаж Улаанбаатар хотод ирэхээс өөр сонголтгүй болсон..
Үргэлжлэлийг Зууны мэдээ сонины цахим хуудаснаас уншина уу.
Эх сурвалж: ZMS.MN