zamzam-1024x640.jpg

2022-08-15 10:52
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 712 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн, орон нутагт 13 хүн гэмтэж бэртэж нийт 24 хүн гэмтэж бэртсэн байна. Ослын улмаас нийслэлд нэг хүний амь хохирч, орон нутагт таван хүний […]

mon.png

2022-08-15 10:30
2022 оны Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын албан ёсны дүн гарлаа. Олимпиадын дүнтэй дараах холбоосоор /IOI 2022/ орж танилцана уу. Тус олимпиадад Монгол Улсыг төлөөлөн Э.Жангар, Б.Бат-Эрдэнэ, Б.Бэлгүтэй, Д.Энэрэлт нар оролцлоо. Тэдний бүтэн жилийн тасралтгүй хөдөлмөр үр дүнгээ өгч, олимпиадаас Э.Жангар, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн болзол хангаж Монгол улсын долоо, найм дахь медалийг авч ирлээ. […]

oyu-1280x853.jpg

2022-08-15 10:07
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.08.14/ танилцав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах боловсон хүчнийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос хөдөөд очиж байгаа иргэдээ “Шинэ үеийн илгээлтийн эзэд” гэж нэрлэнэ. […]

shuuh-580x365.jpg

2022-08-15 10:00
Хан-Уул дүүргийн шүүх энэ сарын 10-нд өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг өмнө нь хоёр сар хориод сулласан байдаг. Анх 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд цагдан хорьсон. Дараа нь тавдугаар сарын сарын 7-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга […]

gov1.jpeg

2022-08-15 09:46
Говь-Алтай аймагт энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус-2022” чуулга уулзалт болж, өндөрлөжээ. Тус арга хэмжээний хүрээнд өрх гэрийн бат бөх байдал, амьдралын баталгаа, эрүүл мэндийн асуудлыг чухалчилж, тэдгээрт чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг сонирхолтой байдлаар зохион байгуулсан аж. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Улаанбаатар хотоос маш олон хэвлэл мэдээллийн байгууллага ирж сурвалжлах санал гаргасан. Гэхдээ энэ […]

ipo.jpg

2022-08-15 09:30
АЙЛЧЛАЛААР ЭХЭЛСЭН ДОЛОО ХОНОГ Өнгөрсөн долоо хоногийн эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилсан. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, зарим чухал шийдвэрийг гаргасан. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: -Олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ үед […]

uil.jpg

2022-08-15 09:19
“Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II”-д 09:00 цагт Япон улсын засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн төлөвлөлтийн техник хамтын ажиллагааны хүрээнд КОВИД-19-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэх, Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд түргэн тусламжийн машин гардуулна. Сүхбаатарын талбайд 11:00 цагт Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Үнийн […]

asem.jpg

2022-08-15 09:00
Туул гол дагуу хоёр байршилд тохижилт, бүтээн байгуулалт хийж байна. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын бүтээн байгуулалтыг 3.7 га талбайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд чиглэсэн […]

zurhai-1024x673.jpg

2022-08-15 08:40
Аргын тооллын наймдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 19. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг […]

mun.jpg

2022-08-15 08:31
Польш улсад наймдугаар сарын 8-13-ны өдрүүдэд нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болов. Нисэх загварын спортын Жолоодлогот загварын ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд Монгол Улсын тамирчин Н.Номин мөнгөн медаль хүртсэн байна. Эх сурвалж: Монголын нисэх загварын спорт