Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас монголчууд хоёр хүрэл медаль хүртлээ

2022-08-15 10:301min0
mon

2022 оны Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын албан ёсны дүн гарлаа. Олимпиадын дүнтэй дараах холбоосоор /IOI 2022/ орж танилцана уу. Тус олимпиадад Монгол Улсыг төлөөлөн Э.Жангар, Б.Бат-Эрдэнэ, Б.Бэлгүтэй, Д.Энэрэлт нар оролцлоо.

Тэдний бүтэн жилийн тасралтгүй хөдөлмөр үр дүнгээ өгч, олимпиадаас Э.Жангар, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн болзол хангаж Монгол улсын долоо, найм дахь медалийг авч ирлээ. Монголчууд анх удаа хоёр медаль авч байгаагаараа онцлог болж байгаа юм.

Харин энэхүү олимпиадыг БНХАУ-ын сурагчид тэргүүлж удаах байруудад Канад, АНУ-ын сурагчид шалгарсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй