Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр /2022.08.14/ танилцав.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах боловсон хүчнийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос хөдөөд очиж байгаа иргэдээ “Шинэ үеийн илгээлтийн эзэд” гэж нэрлэнэ. Тэгээд ипотекийн зээлийн багц дэмжлэг өгнө. Хөдөөд шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмж өгнө. 2023 оны улсын төсвийн нэг онцлог энэ юм” гэлээ.
1 comment
Орон нутгийн төрийн албан хаагчид тэгээд хаачих болж байгаа. Тэднийг авах орон тоо байхгүй. Хөдөө мал маллах гэж ирэх юм уу