gamshig.jpg

2022-08-19 18:08
Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийг байгуулсан билээ. –Япон Улсад 2005 онд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах II бага хурал”-аар Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийг байгуулах санааг дэвшүүлж, улмаар 2015 онд […]

цахилгаан.jpg

2022-08-19 18:06
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд засварын ажил хийх гэж байна. Иймд 2022 оны наймдугаар сарын 23, 24, 25, 26-ны өдрүүдийн 06:00- 20:00 цагт цахилгаан тасалж, ажил явуулах шаардлага үүслээ. Дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах бөгөөд 1-р […]

sam1.jpg

2022-08-19 17:35
Нарны зам дагуу болон Оросын Элчин сайдын яамны урд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгалаа. Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байршуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлж байгаа юм.

nuudel-1.png

2022-08-19 17:10
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан билээ. Монгол орны соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой уг фестивалийг Соёлын яамнаас зохион байгуулсан юм. Тус наадмын мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 15 гишүүнтэй бөгөөд ерөнхий шүүгчээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлалын ухааны […]

tsereg-1.jpg

2022-08-19 17:10
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний гуравдугаар шат буюу “Буудлагын тэмцээн” ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад энэ сарын 18-нд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан улсын Зэвсэгт хүчний 16 баг, нийт 32 тамирчин 5.45 мм-ийн АК-12 буугаар 100 метрийн тогтоол буудлагын дасгалыг гүйцэтгэлээ. Багийн дүнгээр жолооч Зэвсэгт […]

сүүн-зам-1280x720.jpg

2022-08-19 16:30
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй […]

6-1280x883.jpg

2022-08-19 16:15
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хот БНХАУ-тай хамтран  хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, тулгамдаж буй асуудал, хамтран шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Улаанбаатар хотод […]

tarvas.png

2022-08-19 15:55
Тарвас идсэний дараа таны бие гэнэт муудвал түргэн дуудах хэрэгтэй ба учир нь тарвасын хордлого ихээхэн аюултай юм. Хордлогын шинж тарвас идсэнээс хойш 2-6 цагийн дараа илэрдэг. Энэ нь бөөлжих, дотор муухайрах, гэдэс өвдөх, суулгалт, халуурах, бие сулрах, толгой өвдөх зэрэг болно. Энэ бол үндсэн шинж юм. Харин хүнд хордлогын үед бие илүү муудах ба […]

emneleg.jpg

2022-08-19 15:33
Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2022 оны наймудугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ. Тус эмнэлгийн эмч, ажилтнуудын үндсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгох илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж, одоо авч байгаагаас 15-40 гаруй хувиар нэмэгдэх аж. Эрүүл мэндийн салбарын […]

surguuli.jpg

2022-08-19 15:21
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өнөөдөр их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг танилцууллаа. -МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн хамгийн эхний буюу хичээл эхлэх цагийг 07.40 цагаас, -МУБИС, ХААИС, ХҮИС-ийн цагийг 08.40 цагаас эхлүүлнэ гэв. Түүнчлэн МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн хичээлийн шинэ жил наймдугаар сарын 29-нд, МУИС есдүгээр сарын 5-нд эхэлнэ гэсэн юм.