azarbeijan.jpeg
2022-08-21 12:00
Монгол Улсаас Бүгд Найрамдах Азербайжан Улсад хавсран суух Элчин сайд Г.Мөнхбаяр 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Ильхам Алиевт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Алиевт уламжилж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг урьсан Ерөнхийлөгчийн урилгыг уламжлав. Монгол, […]

narnii-gvvvr.jpeg
2022-08-21 11:09
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Иймд Нарны замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас наймдугаар сарын 22-ний 06:00 цаг хүртэл хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тиймээс иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд “Нарны зам”-аас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.   […]

hakuho.jpeg
2022-08-21 10:00
Японы сумогийн их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал Миягино дэвжээний багш болжээ. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсанд “Шинэхэн Арслан, шинэхэн Аварга болж байсан үеийн сэтгэгдэл төрж байна. Үүнээс хойш Сумогийн спортыг улам ихээр хөгжүүлэх болон олон сайхан сумочид бэлдэхийн төлөө урагшаа” хэмээн бичжээ.

-1.jpg
2022-08-21 09:11
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн […]

hiweg.jpeg
2022-08-20 18:00
Өнөөдрийн байдлаар бид хивэг тэжээлийн 17 мянган тоннын нөөцтэй байна. Гурил үйлдвэрлэгчид хивгээ гаднын зах зээл дээр борлуулах боломжоор хангаж, тээврийн зохицуулалт хийж өгөхийг хүслээ. Тэд өвөлжилт хүндэрч болзошгүй баруун 5 аймгийн хивэг тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

doctor-1280x853.jpg
2022-08-20 17:17
Түлэнхийн сорвитой хүүхдүүдэд Солонгос, Монгол эмч хамтарсан үзлэг зөвлөгөө өгөх арга хэмжээ өнөөдөр болно. Тодруулбал, түлэгдсэн хүүхдэд зориулсан “Хан-Мон фестиваль 2022” арга хэмжээ нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Жуковын талбайд өнөөдөр 09-19 цагийн хооронд үргэлжилэх юм. Эхний 100 хүнд дугаар тарааж үзлэг хийгдэх ба 100-аас илүү дугаар тараагдахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Үзлэгт зөвхөн 0-16 […]

mva.jpeg
2022-08-20 16:20
Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа 8 дугаар сарын 18-ны өдөр ШХУ-ын байгаль хамгаалах “MAVA” сангийн Гүйцэтгэх захирал Линда Манссонтай уулзаж, байгаль хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус санд олгосон “Талархлын бичиг”-ийг гардуулав. Элчин сайд Д.Гэрэлмаа “MAVA” сангаас монгол тахийг эх нутаг нь буцаан нутагшуулах […]

aja-gegenten.png
2022-08-20 15:30
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа. Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ. Ажиа гэгээнтэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж муу хүүхэд залуусыг их, дээд сургуульд тэтгэлгээр хамруулж, сурахад […]

nvb.png
2022-08-20 14:53
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифиг хүлээн авч уулзав. НҮБ-ын Хүн амын сангийн 2017-2022 онд хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих VI хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан амьдрах ухаан, бэлгийн цогц боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогын орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан. Энэ хүрээнд Өмнөговь аймагт өнгөрсөн 5 жилийн […]

emsaid.jpeg
2022-08-20 14:27
Эрүүл мэндийн сайд С.Энхболд яамны холбогдох төлөөллийн хамтаар наймдугаар сарын 19-нд Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр Аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтэд оролцож, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий мэс заслын тоног төхөөрөмж, автомашиныг тус эмнэлгийн удирдлагад гардуулсан юм. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэхүү төв ашиглалтад орсноор орон даяар өрнөж […]