сэлбэ-гол.jpg

2022-08-10 18:50
Иргэдийн амарч, зугаалах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын дагуух гудамжуудын дунд ногоон байгууламж, тоглоомын талбай, сандал, сүүдрэвч, явган хүний зам бүхий тохижилт хийж дууслаа.

эрдэнэт-1280x960.jpg

2022-08-10 18:18
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн 311 ажилтан орон сууцны хөнгөлөлт болох 13 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авчээ. Үүнд нийт 4 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Тус үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэн, орон сууц худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хэмжлэгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж ирсэн. Энэ оны эхнээс үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны […]

хан-уул.jpg

2022-08-10 18:13
Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийжээ. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт бага, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өгөв. Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, орон […]

Shatarchid.jpg

2022-08-10 17:22
Энэтхэгийн Ченнай хотноо 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-нд зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ баг эх орноо төлөөлөн оролцож эрэгтэй шатарчид 187 орны 188 багаас 35, эмэгтэй шатарчид 160 орны 162 багаас 15 […]

нийслэлийн-прокурорын-газар.jpg

2022-08-10 17:17
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 201 гомдол, мэдээллийг шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 264 даалгавар бичгээр өгчээ. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд гурван мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх […]

цэцэрлэг.jpeg

2022-08-10 17:06
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 10-нд болж, Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг […]

tsets-1024x579.jpeg

2022-08-10 16:40
Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч эхэлсэн. Иймд иргэдийн амьдарч байгаа дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулдаг үндсэн цэцэрлэг болон нэмэлтээр бий болгосон цэцэрлэгүүдийн аль нэгд хүүхдүүдийг цахим системээр дамжуулан хуваарилах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

аймаг.jpg

2022-08-10 16:16
Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо. Энэ хүрээнд Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын […]

15-1.jpg

2022-08-10 16:11
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар […]

машин.jpg

2022-08-10 15:57
2022 оны 8 сарын 9-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт алсын түргэний зориулалтаар ашиглах 0 гүйлттэй Prado 150 маркийн автомашиныг гардууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмч, мэргэжилтнүүд хөдөө орон нутагт тогтмол дуудагдаж ажилладаг юм. Алсын түргэний машины парк шинэчлэгдсэнээр […]