Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар нийслэлийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоожээ.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийн хүсэлтийг өнөөдрөөс цахимаар авч эхэлсэн. Иймд иргэдийн амьдарч байгаа дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулдаг үндсэн цэцэрлэг болон нэмэлтээр бий болгосон цэцэрлэгүүдийн аль нэгд хүүхдүүдийг цахим системээр дамжуулан хуваарилах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.