2022 оны 8 сарын 9-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт алсын түргэний зориулалтаар ашиглах 0 гүйлттэй Prado 150 маркийн автомашиныг гардууллаа.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмч, мэргэжилтнүүд хөдөө орон нутагт тогтмол дуудагдаж ажилладаг юм.
Алсын түргэний машины парк шинэчлэгдсэнээр эмч ажилчдын маань аюулгүй байдалд том ахиц гарч эмчилгээ, үйлчилгээний түргэн шуурхай, найдвартай байдлын баталгаа хангагдаж байна.