e988ecbe23e89b5e3b377441ca89dc54.png
2022-07-04 09:22
Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар өчигдөр орой 18:20 цагийн үед их хэмжээний бороо орж, Хоолт-Цагаанхяр хоорондын замын 476-р км-ийн 2-р зуут усанд автан угаагдсаны улмаас Улаанбаатар-Замын-Үүдийн зорчигчийн 276-р галт тэргийг Хоолт зөрлөгт зогсоосон байна. Энэ тухай Улаанбаатар төмөр зам пэйж хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

291895671_5626249437399830_2466364758447579782_n-1280x960.jpg
2022-07-04 09:00
54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм.

228068916_339726714524256_4486013219685975135_n.jpg
2022-07-04 08:30
1. Эхний алхам: Дугуй дэлбэрэх үед аль болох тайван байж, жолоогоо хоёр гараараа чанга барих хэрэгтэй. 2. Хоёр дахь алхам: Хамгийн чухал зүйл бол хөлөө тоормосноос холдуулж, огт тоормослохгүй байх явдал юм. Тоормосны педал руу бүү хар, тэр тухай бодохын ч хэрэггүй. 3. Гурав дахь алхам: Явж буй чиглэлээ бүү өөрчил, огцом эргэлт хийж болохгүй […]

1-1-1024x607.jpg
2022-07-04 08:00
УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 04-НӨӨС 06-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ ДАВАА ГАРАГ /2022.07.04/ НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН 10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 12.00 Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын […]

barilga-1024x678.jpg
2022-07-04 07:30
Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1122 барилгын 534-т нь гурван сарын хугацаанд барилгын материалын өсөлтийн магадлал хийсэн  байна. Энэхүү ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 15-ны хооронд хийсэн байна. Барилгын материал бүр дээр нэг бүрчлэн магадлал хийхэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 534 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 274 тэрбум төгрөгийн барилгын материалын үнийн […]

-Амгалан-1024x682.jpg
2022-07-04 07:00
"Баян-Өлгий аймгийн иргэд сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн гэх хэргийг Тагнуулаас шалгаж байна" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэхүү мэдээллийг БШУСайд Л.Энх-Амгалан худал мэдээлэл хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдэгдлээ.

mongolbank.jpg
2022-07-04 06:30
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалттай холбоотой журамд өөрчлөлт оруулах талаар Монголбанкинд албан бичиг хүргүүлсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа хуваалцжээ. Тэрбээр “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн чанаргүй ангилалд үндэслэлгүйгээр бүртгэн санхүүгийн үйлчилгээ хүртэх боломжийг олон жилээр хязгаарлаж байна” гэсэн гомдол гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн зүгээс банк бус санхүүгийн байгууллага, цахим […]

.jpg
2022-07-04 06:00
Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, ялангуяа Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07-р сарын 03-ны 20 цагаас 07-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар […]

nVL9tty7bTqCOxCkps6h.jpg
2022-07-03 13:45
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа. Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украйны дайн, үүнээс үүдэн дэлхий дахинд үүсэж буй хүнсний хомсдол, үнийн өсөлт, манай улсад ирж буй нөлөө, авч буй арга хэмжээ, улс орны эдийн […]

cy44vp_290572882_5599333640111694_9122278651477554933_n-75jkc40ulmj3a9mbcnpn9bx2qbek2p4if6cnxf27r5s_x974.jpg
2022-07-03 10:12
Онцгой байдлын ерөнхий газраас амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, олон нийтэд гол, нуурын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зорилгоор “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг нийслэлийн Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд өнөөдөр зохион байгуулж байна. Шадар сайд С.Амарсайхан өдөрлөгийг нээж үг хэлэхдээ “Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд нийт 675 […]