Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 1122 барилгын 534-т нь гурван сарын хугацаанд барилгын материалын өсөлтийн магадлал хийсэн  байна. Энэхүү ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 15-ны хооронд хийсэн байна. Барилгын материал бүр дээр нэг бүрчлэн магадлал хийхэд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 534 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 274 тэрбум төгрөгийн барилгын материалын үнийн өсөлт гарсан нь тодорхой болжээ.

Б.Жавхлан сайд болон Сангийн яамны ажлын хэсгээс, хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд маш тодорхой бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ. Шинэ хөрөнгө оруулалтаас илүү өнөөдрийг хүртэл үнийн өсөлтөөс болоод саатсан, гэрээгээ хийсэн ч эхлүүлж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтыг шийдэхээр төлөвлөж байгаа гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн