Ү.Мягмарбаяр, Ү.Мөнгөнчимэг нар Бахрайнаас мөнгөн медаль хүртэв

2022-07-04 09:001min0
291895671_5626249437399830_2466364758447579782_n
54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм.

Бөхийн төрлүүдийн 2022 оны “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Бахрайны Манама хотод эхэллээ. 15 хүртэлх насны чөлөөт бөхийн охидын барилдаан өнөөдөр болж манай улсаас таван бөх барилдснаас 54 кг-ын жинд Хөвсгөл аймгийн тамирчин Үүртуяагийн Мягмарбаяр, 62 кг-д Төв аймгийн тамирчин Үржингийн Мөнгөнчимэг нар мөнгөн медалийн эзэн болов. Тэд жиндээ тус бүр дөрвөн барилдаан хийж гурав ялж шагналын тавцанд зогссон юм.

Харин 42 кг-д Дорноговь аймгийн тамирчин Б.Мөнхцэцэг тав, 46 кг-д Баянзүрх дүүргийн тамирчин Г.Сарнай тав, 50 кг-д “Төгс” дэвжээний тамирчин Б.Ариунзул дөрөвдүгээр байрт орлоо. Маргааш хөвгүүдийн ангиллын барилдаан болно.

Эх сурвалж: Монголын бөхийн холбоо 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй