hurelsuh-1280x853.jpg
2022-07-05 16:40
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд долдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров бараалхав. Монгол, Оросын уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг […]

05072022-1656994458-427639029-2022.03.30_render_final0001.jpg
2022-07-05 16:30
“Рио Tинто Монгол” компани нийгмийн хариуцлага, соёлын өвийг хамгаалах бодлогынхоо хүрээнд 2021 оны арванхоёрдугаар сараас Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөлтэй санамж бичиг байгуулан хамтран ажилласан. Энэ хүрээнд өнөөдөр “Өв-Эрдэнэ” хэмээх соёлын өвийн театрыг Соёлын өвийн үндэсний төвд ашиглалтад оруулж байна. Ингэснээр Монголчуудын оюуны соёлын үнэт зүйлс, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн […]

taria-buudai-urgats-810x500.jpg
2022-07-05 16:00
Хаврын тариалалтын дүнгийн талаарх мэдээллийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хаврын тариалалт энэ оны тавдугаар сарын 3-наас орон даяар эхэлсэн. Урьдчилсан байдлаар 368 мянга га талбайд үр тариа тариалснаас 343.8 га талбайд улаанбуудай, 19.7 га талбайд төмс тариалжээ. Мөн 10.9 га талбайд хүнсний ногоо, 51.2 га талбайд малын тэжээл, […]

44-1280x1005.jpg
2022-07-05 15:58
Хүзүүгүй хүний хорлол дуусахгүй Дүрмийн бус нэгэн хурал дээр дүрмийн бус үйлдэл гарч өөрийгөө Дээд шүүхэд бүртгэлгүй ч өөрийгөө намын дарга хэмээн сэтгэсээр яваа С.Эрдэнэ гэгч намынхаа гишүүн гэх Д.Алтанхуягт зодуулав. Дүрмийн бус үйлдэл дүрмийн бус үр дүн л авчирдаг гэх теорем ийнхүү нотлогдлоо. Нийгмээр шуугиж байгаа энэ явдлын цаана юу болсныг ухвал хүзүүгүй хүний […]

benzina.jpg
2022-07-05 15:35
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан шатахууны үнийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Засгийн газар үнийн өсөлтийг бууруулах талаар хэлэлцэж байгааг дурдаад шатахууны үнэ өсөхөөр байгааг хэлэв. Тэрбээр “Бид их чухал хууль баталсан. Дөрөвдүгээр сард баталсан хуулийн үр дүнд наадмын дараах үе хүртэл АИ-92 шатахууны үнийг тогтвортой барьж чадлаа. […]

chingeleg.jpg
2022-07-05 15:30
УБТЗ Засгийн газар, ЗТХЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНХАУ Тяньжин боомтод хуримтлагдаад байсан импортын чингэлгийг шуурхай татан авахаар эрчимтэй ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд УБТЗ тавдугаар сард 5580, зургадугаар сард 7762 чингэлгийг татан аваад байна. Хэрэв та санаж байгаа бол УБТЗ өнгөрсөн оны мөн үед буюу тавдугаар сард 2500, зургаадугаар сард 2413 чингэлэг татаж аваад […]

e39c37_mongolia_steppe_x974-1280x756.jpg
2022-07-05 15:04
Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлав. Үүнтэй холбоотойгоор Монголыг сурталчлах цахим платформыг өнөөдөр албан ёсоор нээлээ. Энэ тухай Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарласан нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг сая хүртэлх жуулчныг авах ажил албан ёсоор эхлэхэд томоохон хэмжээний […]

359675b0-d563-433c-88af-368dc27b9fdf-1280x853.jpg
2022-07-05 14:30
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2022.07.05) гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх […]

56.jpg
2022-07-05 14:00
Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Сан Франциско хотод долоодугаар сарын 11-ний өдрийг Монголын Соёлын өвийн өдөр болгон зарлаад байна. Тодруулбал, Сан Франциско хотын Захирагч тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. Энэ хүрээнд Сан Франциско хотын захиргааны байранд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа болох юм. Мөн долоодугаар сарын 11-ний үдэш 20:30 цагт […]