Хаврын тариалалтын дүнгийн талаарх мэдээллийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө.
Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хаврын тариалалт энэ оны тавдугаар сарын 3-наас орон даяар эхэлсэн. Урьдчилсан байдлаар 368 мянга га талбайд үр тариа тариалснаас 343.8 га талбайд улаанбуудай, 19.7 га талбайд төмс тариалжээ. Мөн 10.9 га талбайд хүнсний ногоо, 51.2 га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал, 4.6 мянган га талбайд жимс жимгэнэ тариалсан байна. Ингээд нийт 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгжийн 338.8 мянган га талбайг хамруулан соёололтын чанарыг шалгахад 85.7 хувь онц, сайн үнэлгээтэй гарсан байгааг ХХААХҮЯ-наас мэдээлжээ.