Хүзүүгүй хүний хорлол дуусахгүй
Дүрмийн бус нэгэн хурал дээр дүрмийн бус үйлдэл гарч өөрийгөө Дээд шүүхэд бүртгэлгүй ч өөрийгөө намын дарга хэмээн сэтгэсээр яваа С.Эрдэнэ гэгч намынхаа гишүүн гэх Д.Алтанхуягт зодуулав. Дүрмийн бус үйлдэл дүрмийн бус үр дүн л авчирдаг гэх теорем ийнхүү нотлогдлоо. Нийгмээр шуугиж байгаа энэ явдлын цаана юу болсныг ухвал хүзүүгүй хүний хорлол үргэлжилсээр л яваа ажээ.
Хэрвээ Та бүхэн Д.Алтанхуяг С.Эрдэнийг балбах үеийн бичлэгийг сайн тогтож харвал дараах зүйлс тодорхой болно. Д.Алтанхуяг танхим дахь суудлаасаа босож тайзан дээр суугаа С.Эрдэнийн зүг хандан “Энэ юу хийж энд байгаа юм? Энэ юу юм?” гэж асууна. Тэгмэгц намын даргад горилогч М.Тулгат суудлаасаа босож ирээд Д.Алтанхуягт нэг зүйл шивнэхэд өнөөх нь нүдний шилээ түүнд өгөөд тайз руу дүүлэн гарна… Байзаарай, М.Тулгат түүнд юу гэж хэлсэн болоод Д.Алтанхуяг үйлдлээ эрчимжүүлсэн байж таарах вэ?
Хэдхэн секундын дараа л М.Тулгатын хэлсэн үг тайлагдах болно. Тэр Д.Алтанхуягт “хоосон орилоод байхаар очоод балбаач!” гэж хэлсэн гэхэд үгүйсгэх боломжгүй үр дүн ажиглагдна. Д.Алтанхуяг С.Эрдэнийг суудлаас нь түлхэн унагаж дэвслээд, үсдэж чирэв… М.Тулгат түүний эл үйлдлийг тооцоолж байсан байх. Лав л хориглосонгүй, харин ч чөлөөтэй балбах нөхцлийг нь ханган нүдний шилийг нь хямгадаж авч үлдэж байна. Хамгаалагч гэх хүмүүс ч тушаал авсан мэт Д.Алтанхуягийн замыг чөлөөлж, С.Эрдэнийг балбуулах орон зайг тавьж өгнө…
Бичлэгийг ахин дахин тунгаан харвал С.Эрдэнэ тайзан дээр балбуулах нь урьдаас төлөвлөгдсөн халдлага байжээ. Хэн, яах гэж төлөвлөв? Хариултыг үйл явдалд оролцогчид, хамтсагчид, гэрчүүдийн яриа мэдүүлгээс хайцгаая.
Д.Мөнх-Эрдэнэ гэх эрүүл эсэх нь эргэлзээтэй, үргэлжид С.Эрдэнийг өмгөөлж, магтан дуулж явдаг хүн гэнэт зодуулсан С.Эрдэнийн эсрэг талд гарчихсан хатирч явав. Тэрээр “С.Эрдэнийг зодсон хүнийг баривчилсан мөртлөө, Д.Алтанхуягийг бүлэглэн зодсон хүмүүсийг баривчилсангүй” хэмээн тэгш, шударга ёсыг нэхэх аж. Тэгмэгц Ц.Элбэгдоржийн “бууны нохой” хэмээх цолыг журмын нөхдөөсөө хүртсэн Ч.Өнөрбаяр хэвлэлийнхэнд “Манай нам дотоод ардчилал сайтай болохоор иймэрхүү зодоон хэвийн үзэгдэл” гэх тайлбарыг хийв. Удалгүй өөрийгөө намын дарга болно гээд тас итгэчихсэн явсан гэнэн цайлган эр М.Тулгат нийгмийн сүлжээнд “Ардчилсан намын 14-р Их хурал гэх зүйл дүрмийн бус, ядаж л Их хуралд оролцсон төлөөлөгчдийн бүртгэл, анхан шатнаасаа сонгогдсрн томилогдсон гэх зүйл байхгүй… С.Эрдэнэ гэх намаа ялагдуулж, намдаа хэдийнээ огт хамааралгүй болчихсон хүн өөрийгөө дарга болгох гэсэн хуйвалдаан” гэх зэрэг зүйлсийг тайлбарлан таниулав. Үзэх бол дараах холбоосоор орно уу.
(www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1000478803996380)
Өрнөсөн хэрэг явдлын цаад учрыг тайлах сэжүүр эндээс л хөврөнө. Өчигдөрхөн “С.Эрдэнэ байгаагүй бол монголын ардчилал сөнөх байсан” ухааны юм ярьж, долоож явсан хүмүүс яагаад гэнэт зэрэг зэрэг нүүр бууруулан бүр тайзан дээр балбах хэмжээнд хүртэл догширов оо.
С.Эрдэнэ өөрийн өмгөөлөгч гэх этгээдээр энэ халдлагыг “С.Эрдэнийн амь нас эрүүл мэндэд халдахаар улайран дайрсан, олон нийтийг үл хүндэтгэсэн, өс хонзон, хувийн тааламжгүй харилцааны улмаас бусдын амь насыг хөнөөхөөр завдсан гэмт хэрэг” хэмээн тодорхойлуулж, гэмтлийнхээ зэргийг тогтоолгосон болохоо зарлав. Нэмээд хүйтэн мэс биенээс нь илрүүлсэн гэж “давслав”. Давслав гэхийн учир нь С.Эрдэнэ тэр өдөр дадсан зуршлаараа хоол идсэн рестораныхаа стейк хутгыг сэмээрхэн хармаалж гараад ширээн дээрээ тавьчихсан байсан нь түлхэлтийн үед тайзан дээр унасан болохыг цагдаа тогтоожээ. Хутганы ишнээс зөвхөн хохирогчийн хурууны хээ олдсон байна.
Цагдаагаас мэдээлснийг үзвэл Д.Алтанхуяг мөн гэмтлийн зэрэг тогтоолгож, өөрийгөө хохирогч гэж үзэхийг хүссэн бөгөөд “Үг хэлүүлэхгүй” байхаар нь уурлаж зодсон гэж мэдүүлжээ. Бичлэгээс харахад “үг хэлүүлсэнгүй” гэх бухимдал ер байхгүй, харин С.Эрдэнэ яагаад тайзан дээр суугаад байгааг гайхсан агуулга л ажиглагддаг.
С.Эрдэнэ тайзан дээр үсдүүлэн, дэвсүүлэн өнхөрч байхтай зэрэгцээд Украины дайныг торгоон барьж, дэлхий даяарт ардчиллыг хамгаалан зогсогч эрэлхэг баатар монгол эр Олон улсын Ардчилсан холбоо гэх базарвааний аварга том байгууллагын Азийг хариуцсан лут дарга болоотохлоо, монгол хүний хүрсэн нэгэн дээд амжилт гэх шахуу сурталчилгаа хүзүүгүй хүнд хамааралтай хэвлэлийн хэрэгслүүдээр жирийв. Барагтай хүн энэ байгууллагын хуралд суудаггүй, сонгогддоггүй юм байх. Дэлхийн ардчиллыг хамгаалсан арвин туршлагатай болохоор нь Ц.Элбэгдоржийг гуйсаар дэд дарга болгосон шахуу юмыг Ц.Сүхбаатар гэгч ярив.
Яг юу болов, яав ийв гээд сурвалжилбал IDU гэх байгууллагын хурал дээр мань Ц.Элбэгдорж очоод хэдийнээ тэтгэвэрт гарсан украины улс төрчидтэй зургаа авахуулж, украинд өнгөрүүлсэн оюутан цагаа дурсан нулимс мэлтэлзүүлэх зэргээр баахан уянгалсны эцэст нь Ц.Сүхбаатар гэж IDU-д монголыг төлөөлж байсан хүнийг шахан зайлуулж, суудлыг нь эзэгнэсэн ажээ. Энэ байгууллагад ямар нэг алба хашлаа гээд монголд огтхон ч нөлөө байхгүй гэдгийг Ц.Элбэгдорж мэдэхийн дээдээр мэдэж байгаа хирнээ яагаад ингэтлээ сүржингнэн шуугиулав. С.Эрдэнийн балбуулсан явдал энэ хоёрын хооронд логик холбоо бий юу?!
Хариулт маш амархан олдов. С.Эрдэнийн гэхээсээ Ц.Элбэгдоржийн хяналтад байдаг Тоодгор Ганбаяр гэгч этгээдийн хэлсэн үг, үйлдлийг баримтжуулжсан видео бичлэг нотлох баримт болно. Бичлэг дээр Тоодгороос бухимдалтайгаар Д.Алтанхуягт хандан “Женкогийн(Х.Баттулга) даалгавраар зохион байгуулалттай явж байгаа биздээ чи!” гэхэд Д.Алтанхуяг “Би ардчиллынхаа төлөө тэгсэн юм, ардчиллынхаа төлөө өөрийгөө золиослоё гэсэн юм, юун яасан Женко, чам шиг шалны алчуур биш!” гэж хариулах сонсогдно. Тоодгор Ганбаяраас гадна Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч явсан Ц.Оюундарь нар С.Эрдэнийг тайзан дээр унамагц зэрэгцээд шахуу “Х.Баттулгын хүн манай дарга луу дайрлаа, алах гэлээ” гэх мэдээллийг нийгмийн сүлжээнд цацаж байжээ.
Д.Алтанхуяг нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхнөөс С.Эрдэнийг тууштай дагаж яваа нэгэн бөгөөд Ц.Элбэгдоржийн тал түүнийг зодоонд турхирсан гэдгээ халхавчилахын тулд анхнаас нь Х.Баттулга руу чихэхээр бэлтгэсэн дүр зураг ажиглагдна. Ингэхдээ Д.Алтанхуягийн хувийн фото сангаас Х.Баттулгатай хамт байгаа зургийг зориуд авч, зодоон болмогц түгээхээр бэлтгэсэн байжээ.
С.Эрдэнийн дурдаад байгаа өс хонзон, хувийн тааламжгүй харилцаа гэдэг нь юу болохыг Д.Мөнх-Эрдэнэ тодорхой тайлбарлав. Түүний мэдээлснээр бол Д.Алтанхуяг С.Эрдэнээс УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авах зорилгоор 150 сая төгрөг бэлнээр өгсөн ч “хулхидуулаад өнгөрсөн”. Үүндээ хорсож явдаг, намынхаа дотоод мэдээллийн сувгаар ил зарлаж байсан юм байх.
Одоо Ц.Элбэгдорж дээр эргэн ирж, зодооны цаад учрыг тайлах цаг болжээ. Ц.Элбэгдорж Ардчилсан намын XIV их хурал гэх жүжгийг санаачилж, санхүүжүүлэхдээ өөрийгөө намын дарга болгох зорилготой байсан юм. Гэтэл С.Эрдэнэ төрөлхийн хулгайч зангаа гарган 2 тэрбум төгрөг нэхсэн нь зөрчилдөөн үүсгэсэн болохыг ойрынх нь эх сурвалжууд задлав. Энэ зуур илэрхий Ц.Элбэгдоржийн гар хөл болох Да. Ганболд “С.Эрдэнийн нүглийг тоочвол далай далай” гэх маягийн үг хавчууллаа. Үнэндээ бол С.Эрдэнэд намын дарга болох сонирхол байгаагүй, хүзүүгүй хүнээс ахиухан мөнгө шахаж авах л хүсэл байжээ. Их
хүсэл байгаа бол их төлбөр шаарддаг гэж с.Эрдэнэ хэлэх дуртай.
Харамсалтай нь Ц.Элбэгдорж ийм өндөр үнээр дарга болохыг хүссэнгүй, арай хямдхан арга эрэлхийлсэн нь “С.Эрдэнийг олны нүдэн дээр балбах” байв. Ц.Элбэгдорж нэг зүйлийг сайн мэдэж байгаа нь С.Эрдэнэ хүний хэлээс нударганы хэлийг илүү ойлгодог юм. Гэвч 2 тэрбум төгрөгийн төлөө бол тийм амар бууж өгөхгүй гэдгийг дутуу тооцжээ.
С.Эрдэнэ хэдийгээр үхэхээс бусдыг үзсэн хашир толгой ч өөрийг нь тойрон хүрээлж буй хүмүүс бүгд Ц.Элбэгдоржийн дохиогоор хөдөлдөг гэдэг гашуун үнэнийг мартснаас золигт гарч, тайзан дээр хүзүүгүй хүний гарт “талхиулжээ”. Д.Алтанхуяг өнөөдөр юунд ашиглагдснаа ч ойлгохгүй яваа, түүний хажууд М.Тулгатыг яах гэж суулгасныг ч ухаараагүй байгаа.
Ц.Элбэгдорж одоо Олон улсын Ардчилсан холбооны нэрийг барьж, намын дарга болох гэж чармайх болно, дараагийн удаад амраар нь Э.Бат-Үүлийг золигт гаргах магадлалтай. Энэ бүхэн 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнө болсон аймшигт явдлыг эрхгүй санагдуулсаар… Сурсан дадсан арга барил…
Хүзүүгүй хүний хорлол үнэхээр дуусашгүй ажгуу
Эх сурвалж: Ганган Төгс
1 comment
Жинхэнэ новш шүү дээ, энэ Эрдэнэ, Элбэгдорж нар