2022-07-08 18:00
УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан Байнгын хороод ажлаа тайлагнаж эхэллээ. Хууль зүйн байнгын хорооноос хаврын чуулганаар батлагдсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийж, ажлаа тайлагналаа. Тус байнгын хорооны дарга С.Бямбацогт “Хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон хууль тогтоомжийг хэлэлцэж чуулганаар батлуулсан. ХЗБХ эрхлэх асуудлын хүрээнд 18 удаа […]