Орос хэлний 12 мэргэжилтэн багш ажилуулах хүсэлтэй сургууль энэ сарын 20-ны дотор мэдээллээ ирүүлнэ үү

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Е.Д.Стасовагийн нэрэмжит «Интердом» олон улсын боловсролын төвтэй орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах тухай гэрээг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд 7 багш Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуульд 2 дахь жилдээ цахимаар амжилттай ажиллаж байна.
Харин ирэх 2022-2023 оны хичээлийн жилд гэрээний дагуу орос хэлний 12 мэргэжилтэн багш ирэх бөгөөд эдгээр багш нарыг ажиллуулах хүсэлтэй ерөнхий боловсролын сургуулиуд мэдээллээ 2022 оны 7 дугаар сарын 20-ны дотор Боловсролын ерөнхий газрын гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн erdenebet.b@agency.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар