jeju.png
2022-07-25 18:22
2022 оны зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарсан байна. Харин 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ. Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдээгүй байна гэж Гадаад Харилцааны Яамнаас Чежү рүү […]

bicycle-1280x1120.jpg
2022-07-25 17:30
Монголын дугуйн холбооноос стандартын шаардлага хангасан дугуйн зогсоолыг Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайд барьж угсарсан байна. Тус холбоо ийнхүү дугуйн зогсоол барьж бусад компаниуд, нийслэлийн удирдлагууд, үйлчилгээний газруудад сурталчлан таниулж дугуйтай иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллаж байгаа аж. Түүнчлэн дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. ОУХМ С.Түмэндэмбэрэлээр ахлуулан долдугаар сарын […]

nalaih.jpg
2022-07-25 17:00
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөл “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Үйлдвэрийн үйл ажиллагааг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд оруулж, ажиллуулах, нөөц бүрдүүлэх, мидлинг таталтыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Засгийн газрын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулсан. Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг […]

tulsh1-1280x866.jpg
2022-07-25 16:45
Монгол Улсын Ерөнхий сайд саяхан “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан “Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаврыг гаргасан. Түлш үйлдвэрлэхэд санхүүжилт болон тулгарч буй бусад хүндрэлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл болгосон. Тэр дундаа аравдугаар сарын 1-ний дотор шахмал түлшний нөөцийг 200 […]

23-1.jpg
2022-07-25 16:30
“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын долоодугаар наадам энэ сарын 27-ноос 8 дугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотноо спортын 19 төрлөөр зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд 16 орны 1650 тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол Улсын 48 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчин спортын таван төрөл (жүдо, самбо, кураш бөх, усанд сэлэлт, мас рестлинг)-д оролцохоор […]

jan1.jpeg
2022-07-25 16:15
Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар мэдээлэлд тайлбар өглөө. Энэ талаар ЗХЖШ-аас “Зэвсэгт хүчний 123-р ангид илэрсэн сүрьеэгийн өвчлөлийн эхний тохиолдол болох алба хаагч цэргийн албанд ирэхээсээ өмнө сүрьеэ өвчнөөр өвдсөн үеэлтэйгээ амьдардаг байсан. Цэргийн албанд татагдахдаа тухайн алба хаагчийн өвчлөл нууц үедээ байсан. Тус […]

restroom.jpg
2022-07-25 16:00
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж […]

ene1.jpeg
2022-07-25 15:51
Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орж эхэллээ. 2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой НДШ төлөгч өөрөө төлсөн дүнгийн 50%-ийг буцаан олгохоор болсон. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ. НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж […]

zm.jpg
2022-07-25 15:30
Хөгжлийн банкны гэх хэргийг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг шалгаж эхлээд хагас жил болж байна. Уг хэрэгт НПГ-аас хяналт тавьж байгаа юм. Тодруулбал, нэр бүхий улстөрчид болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон байдаг. Уг хэрэгт […]

em-4.jpg
2022-07-25 15:11
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын зүгээс уналт таталтын эсрэг эм импортлох хүсэлт ирүүлсэн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл, бүртгэл, импортын лиценз олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжин, Хүний эмийн зөвлөлийн хурлаар нийт 20 нэрийн эмд импортын лиценз олгох шийдвэрийг өнгөрсөн тав болон энэ сард гаргасан. Үүний дагуу Герман улсын Деситин эмийн үйлдвэрлэгчийн […]