Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын зүгээс уналт таталтын эсрэг эм импортлох хүсэлт ирүүлсэн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрөл, бүртгэл, импортын лиценз олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжин, Хүний эмийн зөвлөлийн хурлаар нийт 20 нэрийн эмд импортын лиценз олгох шийдвэрийг өнгөрсөн тав болон энэ сард гаргасан.
Үүний дагуу Герман улсын Деситин эмийн үйлдвэрлэгчийн уналт таталтын эсрэг есөн нэрийн эмийг “Нью ремеди” өнгөрсөн сард импортлон оруулж иржээ.
Төрөөс төлбөрийг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчин эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалтын төсөлд уналт таталтын эсрэг 10 эмийг нэмж оруулахаар ажиллаж байгааг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.