БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөл “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
Үйлдвэрийн үйл ажиллагааг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд оруулж, ажиллуулах, нөөц бүрдүүлэх, мидлинг таталтыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Засгийн газрын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулсан. Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг бэлтгэх, айл өрх бүрд угаар мэдрэгч суурилуулах, борлуулалтын цэг байгуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тус тус холбогдох албаныханд үүрэг болгов.
Эх сурвалж: БОАЖЯ