Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орж эхэллээ.
2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой НДШ төлөгч өөрөө төлсөн дүнгийн 50%-ийг буцаан олгохоор болсон. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ.
НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын буцаан олголтыг долдугаар сарын 25-нд багтаан олгож байна.