байр.jpg

2022-06-29 15:50
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Шинэ Барилга” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Доржпалам тэргүүтэй төлөөлөл оролцож, […]

australia.jpg

2022-06-29 15:38
Австрали улсад ажиллах болон амрах виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн Та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай. Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг авахын тулд Та дараах материалын бүрдлийг хангаж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай […]

хөтөл.jpg

2022-06-29 15:21
Засгийн газрын өнөөдөр болсон ээлжит хуралдаанаар төрийн өмчийн 25 компанийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгох талаар шийдвэр гаргасан. Энэ талаар танилцуулах үеэрээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн тухай сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрбээр “Монгол Улсын төр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд буцааж авснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Бид 1984 […]

oi1.png

2022-06-29 14:55
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудыг алслагдсан байршил, хүчин чадлаас нь шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалт хийж байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргасан болохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцоллоо.  Үргэлжлүүлэн […]

123-3.jpg

2022-06-29 14:22
Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт, завьт эргүүл 2022 оны 06 дугаар сар 15-ны өдрөөс үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн […]

tsetseg.jpg

2022-06-29 14:20
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл нь “Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван үндсэн төслөөс бүрдэнэ. Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж […]

toriin-omchit.jpg

2022-06-29 14:04
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцууллаа. Тэрбээр “2022-2023 онд Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн хяналтад оруулах 25 компанийн асуудлыг УИХ Засгийн газарт өргөн бариад УИХ үндсэн чиглэлийг нь баталсан. Тухайн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Ингэснээр уг 25 байгууллагыг нээлттэй хувьцаат компани болгох боломж бүрдэж байгаа юм. Энэ […]

dar.jpg

2022-06-29 14:00
Орчин үед хүн амын таргалалт ихсэх, удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, идэвхтэй хөдөлгөөн дутагдах,буруу хооллох зэргээр амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс даралт ихсэх өвчин хөдөлмөрийн насны залуусын дунд зонхилох болжээ. Цусны даралтыг бууруулах олон төрлийн эм, бүтээгдэхүүн байдаг эм уулгүй бууруулах хялбар жорыг хүргэе. Шүдэнзний модонд хөвөн ороож иодоор норгоод орой унтахын өмнө зүүн гарынхаа сарвууг […]

мйшайл-үжёхши-йнлйл-ргглёхлйлйши-нй.jpg

2022-06-29 13:48
Жэжүд аялахаар очсон монгол иргэд “харлахаар” зугтсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр албан ёсны тайлбар хийлээ. Тэрбээр “Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Аялал жуулчлалын маршрутаар зургаадугаар сарын 22-ны өдөр Жэжү хотод очсон 23 иргэнтэй холбоотой асуудал. Хууль […]

tsagdaa-1024x639.jpeg

2022-06-29 13:44
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны 2 дугаар сараас 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж […]