Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудыг алслагдсан байршил, хүчин чадлаас нь шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалт хийж байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргасан болохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцоллоо.
Үргэлжлүүлэн тэрбээр “Ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудал үүсээд байгаа. Тавдугаар сарын тооцооллоор 737 орчим мянган га газарт ойн хөнөөлт шавж тархсан гэх судалгаа байна. Монгол Улсын хэмжээнд 2021 оны судалгаагаар 297 мянга орчим га газар дээр байсан. Хамгийн их тархацтай нь Хөвсгөл аймаг бөгөөд нийт 327,489 га газарт ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн. Монгол Улсын хэмжээнд 2021 оны судалгаагаар 297 мянга орчим га газар дээр байсан.
Өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж хоёр тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулах болсон” гэв.
Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг суулгасан. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан” гэв.