tsag-ue.jpg

2022-06-22 10:31
Улсын бүртгэлийн байгууллагаас 2022 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн 16-аас дээш насны иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлсэн. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаанд  202,834 иргэнд тоон гарын үсэг олгоод байгаа талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ. Тоон гарын үсэг нь зөвхөн тухайн иргэнийг цахим орчинд таних бололцоогоор хангах юм. Цахим гарын үсгийн тухай хуулийн зургаадугаар зүйл. […]

zasag-1024x629.jpeg

2022-06-22 10:03
Засгийн газрын лхагва гарагийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологи судалгааны ажлын танилцуулга Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тухай Төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

photo_399514-1280x720.jpeg

2022-06-22 09:30
“Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратовын Нобелийн медаль АНУ-ын “Heritage” ордонд болсон дуудлага худалдаагаар 103.5 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. Энэ талаар тус ордны цахим хуудсанд мэдээлсэн байна. Оросын сэтгүүлчийн Нобелийн медалийг худалдан авагчийн нэрийг нууцалжээ. Дуудлага худалдаанаас олсон орлогыг НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлж, “Украины дүрвэгсэд болон дүрвэгсдийн хүүхдүүд байгаа” улс орнууд руу илгээнэ […]

zur-2.jpg

2022-06-22 09:28
Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 24. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн […]

mal-aj-ahui-1024x576.jpg

2022-06-22 09:25
Үнэндээ хотын хэтэрсэн даацын талаар хүн амын ихэнх нь хотод төвлөрч, өдрөөс өдөрт архины хамааралтай хүний тоо ихсэж, хотын түгжрэл 0 зогсолт болж, хаяггүй хүмүүсийн тоо олширч, байж боломгүй гэмт хэрэг гарч, хог новшиндоо дарагдаж, агаарын, хөрсний, уух усны бохирдол дээд цэгтээ тулж байгаа талаар уран гоё үгтэй элдэв санаа дэвшүүлж олон санаа дэвшүүлдэг ч […]

esh.jpg

2022-06-22 09:18
Элсэлтийн Ерөнхий Шалгалт маргааш 10:00 цагт түүхийн хичээлийн шалгалтаар эхлэх гэж байна. Шалгалтыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм. Энэ удаагийн шалгалтад нийт 36,425 хүн оролцоно. Тэдний 29,000 гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7,000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна. БҮТ-өөс шалгуулагч нарт […]

33557ef187f84b7015cc2e2edd9e42ac.jpg

2022-06-22 09:00
6 дугаар сарын 21-ний 16 цагийн байдлаар Их хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд өглөөний хэмжилтээс усны түвшин 14 см-ээр нэмэгдэн ҮЕРИЙН АЮУЛТАЙ түвшинг 10 см-ээр даван эргээ халин үерлэж байна. Иймд голын дагуу суурьшиж , зусаж буй малчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны […]

the-female-the-boys-2-wallpapers-87077-750629-7064953-1280x719.jpg

2022-06-22 08:30
ДЭМБ-аас 10-19 насыг өсвөр үе гэж тодорхойлдог ч хөвгүүдийн хувьд охидоос арай хожуу эхлэх буюу голчлон 12-14 насанд шилжилтийн насны гол өөрчлөлтүүд ажиглагддаг. Энэ үед тэд өөрийгөө том хүн болсон мэтээр санаж эцэг эхээсээ хараат бус байхыг эрмэлзэн асуудалд бие даан шийдвэр гаргахыг хүснэ. Биеийн гадна төрхдөө их анхаарна. Эсвэл бүр эсрэгээрээ хэт эмх замбараагүй […]

trader-actions-en-bourse.jpg

2022-06-22 08:00
Санхүүгийн зохицуулах хорооны энэ сарын 08-ны ээлжит хуралдаанаар нийтэд санал болгон гаргах хамгийн өндөр дүнтэй буюу “Симпл ассет ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх шийдвэр гаргасан. Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр буюу энэ сарын 20-нд эхлүүлсэн бол хоёр өдрийн дотор нийт 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 254 хөрөнгө оруулагчаас амжилттай татан төвлөрүүлж […]