“Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратовын Нобелийн медаль АНУ-ын “Heritage” ордонд болсон дуудлага худалдаагаар 103.5 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.
Энэ талаар тус ордны цахим хуудсанд мэдээлсэн байна. Оросын сэтгүүлчийн Нобелийн медалийг худалдан авагчийн нэрийг нууцалжээ. Дуудлага худалдаанаас олсон орлогыг НҮБ-ын Хүүхдийн санд шилжүүлж, “Украины дүрвэгсэд болон дүрвэгсдийн хүүхдүүд байгаа” улс орнууд руу илгээнэ гэж Муратов мэдэгдсэн байна.
“Өнөөдөр бид хүлээн авсан бүх мөнгөө Польш, Орос, Герман, Молдова, Словени, Унгар зэрэг Украины дүрвэгсэд, дүрвэгсдийн хүүхдүүд байгаа бүх улс орон руу илгээнэ гэж амласан НҮБ-ын Хүүхдийн санд энэ мөнгийг шилжүүлнэ” гэж тэрбээр дуудлага худалдаа эхлэхийн өмнө үг хэлэхдээ мэдэгджээ.
Нобелийн шагналаа дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байгаагаа Муратов тавдугаар сарын сүүлчээр мэдэгджээ. Тэрбээр Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааг эсэргүүцэж, байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан юм.
Эх сурвалж: tengrinews.kz
1 comment
Монголыг ийм хулхи ардчилагчид сүйрүүлсэн дээ. Энэ нөхөр Оросыг сүйтрүүлж арай дийлэхгүй байх!