huuhed.jpg
2022-05-31 14:28
Хөгжмийн аялгууг ашиглаж хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөх, зан авир засах, анхаарал тогтворжилтыг сайжруулж болдог гэдгийг аав ээжүүд маань сонсож байсан биз ээ. Гэхдээ дурын нэгэн хөгжим биш байх нь. Ингээд төвлөрөлт нэмэгдүүлэхэд ямар хөгжим сонгоход тохиромжтой талаар зөвлөгөөг хүргэе. Бидний уураг тархи Дельта, Тета, Альфа, Бета, Гамма гэсэн давтамжуудын үелзэлд шилжин ажилладаг. Энэ дундаас Альфа […]

tahi1.png
2022-05-31 14:11
Монгол Улсад 2021 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 108 нийт Монгол Улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна. Чехийн улсын Прагийн амьтны хүрээлэнгээс ирсэн тахиудын нутагшилт маш сайн байгаа бөгөөд Зүүнгарын говьд тахийн тоо толгой өсөхөд бодитой хувь нэмэр оруулж […]

mnb.png
2022-05-31 13:33
МҮОНРТ соёлын өв болсон контентыг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах, сэргээн засварлах, мэдээллийн технологийн салбарын эрдэмтэн судлаач, инженерүүдийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилгоор Монголын олон суваг дамжуулагчдын холбоотой хамтран ажиллахаар дээрх санамж бичгийг байгуулж байгаа юм.

ecobus.jpg
2022-05-31 13:16
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон […]

nyambaatar-1024x633.jpg
2022-05-31 13:03
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүд Прокурорын хуульд оруулж байгаа өөрчлөлтийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг тайлбар хүссэн юм. Тэрээр асуултад хариулахдаа, Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг татаж авахаа мэдэгдсэн. УИХ-ын Дэгийн тухай […]

lpbpz.png
2022-05-31 12:50
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа анхаарах болсон. Монгол Улсын хувьд ч дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, хүнсний аюулгүй байдлаа хангах томоохон зорилтыг дэвшүүлж, Ерөнхийлөгч, Засгийн газрын түвшинд өрнөж буй. Тэгвэл  “GIMEX” ХХК нь эх орныхоо хөрсөнд тутарга тарьж нутагшуулан, улмаар цагаан будааны үйлдвэрлэлээ эрхлэх боломж бүрдсэн САЙХАН МЭДЭЭТЭЙ БАЙНА. Тус компанийн […]

gish.png
2022-05-31 12:50
УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барилаа. Гэр бүлийн тухай хууль нь 1997 онд батлагдсан. Үүнээс хойш долоон удаа өөрчлөлт орсон ч эдгээр нь бүгд салбарын бусад хуультай дагалдан өөрчлөгдөж байсан юм. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь анх хууль батлагдсанаас хойш орж буй том өөрчлөлт болно гэж төсөл санаачлагчид хэлэв. УИХ-ын […]

-мэдэхүй.jpg
2022-05-31 12:30
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг 2022 оны 06 дугаар сарын 01-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Уг үзэсгэлэнд AR,VR технологи дээр суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй […]

Tomortomoo.jpg
2022-05-31 12:18
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй ярилцлаа. -Маргааш тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан тантай ярилцаж байна. Нийслэлийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах ажил ямар түвшинд явна гэж та дүгнэх вэ. Хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ? Эрхэм […]

enhiig.jpg
2022-05-31 12:00
Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Хил хамгаалах байгууллага цэнхэр дуулгат хилчдэдээ хүндэтгэл үзүүллээ.