“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчлан таниулах “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэнг 2022 оны 06 дугаар сарын 01-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Уг үзэсгэлэнд AR,VR технологи дээр суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг танилцуулах экспо болох юм.

Мөн 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгуулах бөгөөд урилгаар Stalwart, IHC, Seal багууд хүрэлцэн ирж тоглох аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн