Д.Анхбаяр дэлхийн аварга боллоо2022-05-27 13:55Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ үргэлжилж байна. 48 орны баг тамирчин оролцож буй тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа юм. Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Баттулга удирдаж буй.Дэлгэрэнгүй
Даатгалын зах зээлийн бодлогын зөвлөл хуралдлаа2022-05-27 13:00Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаар тушаалаар Даатгалын зах зээлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Зөвлөлийн даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, зөвлөлийн гишүүдээр Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батболд, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, […]Дэлгэрэнгүй
Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно2022-05-27 12:48“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, […]Дэлгэрэнгүй
В.Путин: Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас хүнсний хямрал улам хурцадсан2022-05-27 12:11МОСКВА. /RIA Novosti/. АНУ, Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас дэлхий дахинд хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд улам хурцадсан гэж Владимир Путин Италийн Ерөнхий сайд Марио Драгитай ярилцахдаа хэлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. “АНУ болон ЕХ-ноос тавьсан Оросын эсрэг хязгаарлалтын улмаас нөхцөл байдал улам дордсон” гэж мэдээлэлд дурдсан байна. В.Путин мөн […]Дэлгэрэнгүй
Байденаас болж Японы Ерөнхий сайд ичгэвтэр байдалд оржээ2022-05-27 12:00Токио хотод болсон Quad-ын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гаргасан үйлдлээс болоод Японы Ерөнхий сайд Фумио Кишида ичгэвтэр байдалд оржээ. Global Times сонинд гарсан зураг дээр Цагаан ордны тэргүүн Австрали, Энэтхэгийн Ерөнхий сайд нартай инээлдэн уулзаж байх зуур эзэн орны Засгийн газрын тэргүүнийг үл тоомсорлосон аж. “АНУ Кишидад яаж хандаж байгааг хараач. Тэд Вашингтон тэргүүтэй […]Дэлгэрэнгүй
УИХ-ын хаврын чуулгаас огт хоцроогүй гишүүд2022-05-27 12:00Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвдүгээр сарын ирцийн талаар танилцуулав. Тэрбээр өнөөдрийн мэдээлэлдээ “УИХ-ын чуулган гуравдугаар сард долоон удаа хуралдсан. УИХ-ын 18 гишүүн хуралдаан тасалсан, найман гишүүн хоцорсон, 62 гишүүн хуралдаан огт таслаагүй, 48 гишүүн хуралдаанд тасралтгүй оролцсон байна. Огт хоцроогүй УИХ-ын гишүүд: УИХ-ын […]Дэлгэрэнгүй
“Тавантолгой түлш”-ийн ажилдаггүй III үйлдвэрийн дээвэр шатжээ2022-05-27 11:54Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилдаггүй, гуравдугаар үйлдвэрт гал гарсан дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.05.27/ 07:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу гал түймэр унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн III үйлдвэр буюу ажилдаггүй, үйл ажиллагаа явуулаагүй барилгын өргөтгөл хийж байгаа барилгын дээврийн […]Дэлгэрэнгүй
Амиа хорлох гэж байсан хүүтэй ярилцаж, байшингийн дээврээс аюулгүй буулгажээ2022-05-27 11:20Сонгинохайрхан дүүрэгт “15 настай хүүхэд амиа хорлох гэж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр оройн 19:23 цагт иржээ. Дэлгэрэнгүй
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ2022-05-27 11:08УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тус хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.Дэлгэрэнгүй
Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах ахлагч Э.Золзаяа хүртлээ2022-05-27 11:00Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригадыг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн алба хаагчийг шагнадаг болсон уламжлалтай. Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн аврагч холбоочин, ахлах […]Дэлгэрэнгүй