Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ үргэлжилж байна. 48 орны баг тамирчин оролцож буй тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа юм. Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Баттулга удирдаж буй.

Тэгвэл ДАШТ-ий эрэгтэйчүүдийн М1 ангиллын +120 кг-д Д.Анхбаяр түрүүлж, дэлхийн аварга боллоо. Олимпын мөнгөн медальт тэрбээр 217.5 кг-д шахан, алтан медалийн болзол хангасан юм. Д.Анхбаяр нь Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин агсны хүү билээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн