“Тавантолгой түлш”-ийн ажилдаггүй III үйлдвэрийн дээвэр шатжээ

2022-05-27 11:54
deev

Сонгинорхайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилдаггүй, гуравдугаар үйлдвэрт гал гарсан дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.05.27/ 07:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу гал түймэр унтраах 26 дугаар анги шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан байна.

“Тавантолгой түлш” ХХК-ийн III үйлдвэр буюу ажилдаггүй, үйл ажиллагаа явуулаагүй барилгын өргөтгөл хийж байгаа барилгын дээврийн хэсэг шатсан байна.

Он гарснаас хойш тус компанийн үйлдвэрт нийт гурван удаа гал гарсан юм.