МОСКВА. /RIA Novosti/. АНУ, Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас дэлхий дахинд хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд улам хурцадсан гэж Владимир Путин Италийн Ерөнхий сайд Марио Драгитай ярилцахдаа хэлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. “АНУ болон ЕХ-ноос тавьсан Оросын эсрэг хязгаарлалтын улмаас нөхцөл байдал улам дордсон” гэж мэдээлэлд дурдсан байна.
В.Путин мөн хязгаарлалтаа цуцалбал ОХУ хүнсний хямралыг даван туулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг мэдэгджээ. “Барууны орнууд улс төрийн зорилготой хязгаарлалтыг цуцалсан нөхцөлд үр тариа, бордоо экспортлох замаар хүнсний хямралыг даван туулахад Оросын Холбооны Улс томоохон хувь нэмэр оруулахад бэлэн байгааг Владимир Путин онцлон тэмдэглэв” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг