gipatit.jpg

2022-05-09 16:05
Европ, АНУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн гепатит үүсгэгч үл мэдэгдэх вирус дэгдэж байна. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн 20 улсад 228 хүн хүүхэд өвчилж, 1 нь нас баржээ. Reuters агентлагийн дамжуулснаар, халдварт 1 сартайгаас 16 хүртэлх насны хүүхдүүд өртөж байна. Тэдний олонх нь 10 хүртэлх насныхан байна. Шинж тэмдгийн хувьд гастроэнтерит буюу гэдэс өвдөх, гүйлгэх, бөөлжих, заримдаа халуурах […]

oyunerdene.jpg

2022-05-09 15:49
Албан тушаалтантай утсаар ярихгүй л бол эмнэлгийн цаг олддоггүй, даргын хүүхэд харьяаны бус цэцэрлэгт явж болдог, татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй. Төр иргэнээ алагчлалгүй, чин сэтгэлээсээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх ёстой.

мөнхчулуун.jpg

2022-05-09 15:42
Монголбанкнаас гаргасан журамд нэгээс дээшгүй хувийг зээлийн үйл ажиллагааны зардалд тооцоолно гэж заасан. Нэг хувийн хэмжээний зардал гардаг уу үгүй юу. Байрны м.кв-аас шалтгаалаад ямар нэг байдлаар зээлийн үйл ажиллагааны зардал өөрчлөгдөнө гэж байхгүй.

bambar1.jpg

2022-05-09 15:28
Өнөөдөр тавдугаар сарын 9. Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан буюу Фашистын Германыг ялсан энэ өдрийг ОХУ болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнууд, Европын ихэнх орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ялалтын баярын 77 жилийн ойд зориулсан парад Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагаас эхэлнэ. Хүн төрөлхтөнд учирсан хамгийн том гай гамшгийн нэг Дэлхийн II […]

1616-1280x853.jpg

2022-05-09 15:00
Улсын Их Хурлаас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар […]

z6-1280x853.jpg

2022-05-09 14:43
Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүн бүхний хүмүүнлэг, гэгээлэг зүрх сэтгэлийг бадрааж, бие биедээ хайр энэрлийг түгээхийг уриалав.

emch1.jpg

2022-05-09 14:36
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт улаан хоолой нь битүү, цагаан мөгөөрсөн хоолойтой холбоотой цорго үүссэн гажигтай нярай төржээ. Тус эмнэлгийн Мэс заслын тасгаас нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу ЭХЭМҮТ-ийн Цээжний мэс заслын тасгийн эрхлэгч М.Зоригтбаатар, хүүхдийн унтуулгын эмч Сэргэлэн нар явсан байна. Тэд аймгийн Ерөнхий мэс заслын тасгийнхантай хамтарч нярайг […]

5f7f30325c2df.jpeg

2022-05-09 14:30
2021-2022 оны хичээлийн жил цар тахлын улмаас гурван улиралтай байгаа. Сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт ижил хугацаанд эхэлнэ. 1-3 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 13-наас амрах хуваарьтай байна. Сурагчдын өвлийн амралт сунгагдаж байсан тул зуны амралт долоо хоногоор хойшилж эхэлж буйг албаны эх сурвалж тодотголоо. Энэ […]