Хуульч О.Батхүү зээл олголтын шимтгэл болгож нэг хувь авдаг асуудлаар арилжааны банкуудад шалгалт хийхийг Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын удирдлагаас хүсэв. Тус газрын дарга С.Мөнхчулуун “2011 онд хяналт шалгалт явуулж, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн нэр бүхий 10 арилжааны банканд албан шаардлага хүргүүлж байсан. Гэвч Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр ШӨХТГ хохирогч биш учир иргэдийг төлөөлөх эрхгүй гэсэн үндэслэлээр энэ асуудлыг цуцалж байсан.
Банкнаас зээл аваагүй хүн ховор. Гэтэл бүх зээл дээр нэг хувийн ижил шимтгэл оногдуулж байгаа нь хуульч зөрчсөн үйлдэл байх магадлалтай гэж хардаг. Гэвч нэг хувийн шимтгэл нь зээл олгох үйл ажиллагаатай холбоотой банкнаас гарсан тодорхой хэмжээний зардал бөгөөд үүнийг зээлдэгч нараас авдаг гэж тайлбарладаг. Тэгэхээр энэ асуудлаар дахин шалгалтын ажиллагаа явуулна. Байгууллага дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа.
Монголбанкнаас гаргасан журамд нэгээс дээшгүй хувийг зээлийн үйл ажиллагааны зардалд тооцоолно гэж заасан. Нэг хувийн хэмжээний зардал гардаг уу үгүй юу. Байрны м.кв-аас шалтгаалаад ямар нэг байдлаар зээлийн үйл ажиллагааны зардал өөрчлөгдөнө гэж байхгүй.
Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай.
Үгсэн хуйвалдаагүй бол зарим арилжааны банк нэг хувь гэхгүйгээр 0.5, 0.8 хувийн шимтгэл авах боломжтой байсан гэж үзэж байгаа. Та бүхэнд эргээд хариу мэдээлэл өгөх болно” гэв.
3 comments
юуг нь шалгадаг юм угаасаа л авдаг ш дээ
ХААН банкны Дарханы салбар багш нарт зээл өгөхдөө 1%-ийг нь суутгаж авдаг.
Зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөд хүү буурахгүй бүгдийг нь авдаг. Уг нь их удаан хүү төлөхгүй юмсан гээд л бушуухан буцааж өгч байгаа юм. Яагаад хүүг нь багасгахгүй байгааг асуухад, банкны эдийн засагч нь: би боддоггүй, компьютерийн программ нь засч болдоггүй юм гэж байсан. Би их л сэтгэл дундуур гарч явсан.
Энэ 1 удаа биш л дээ. Цалингийн зээл авах болгонд.
Сургуулиараа тэр банканд цалингийн карттай, бүх багш нар тэр ХААН банкнаас зээл аавдаг.
худлаа сүр болоод л шалгана гээд байхын оронд шууд болиулах талын арга хэмжээ аваач, хууль бус гээд батлагдчихсан юмыг дарамталж мөнгө авах гээгүй л бол шууд болиулаачээ.