Европ, АНУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн гепатит үүсгэгч үл мэдэгдэх вирус дэгдэж байна. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхийн 20 улсад 228 хүн хүүхэд өвчилж, 1 нь нас баржээ.
Reuters агентлагийн дамжуулснаар, халдварт 1 сартайгаас 16 хүртэлх насны хүүхдүүд өртөж байна. Тэдний олонх нь 10 хүртэлх насныхан байна.
Шинж тэмдгийн хувьд гастроэнтерит буюу гэдэс өвдөх, гүйлгэх, бөөлжих, заримдаа халуурах шинж илэрдэг. Дараа нь элгэнд нь нөлөөлж, зарим тохиолдолд элэг яаралтай шилжүүлэн суулгах шаардлагатай болдог.
Өвдсөн хүүхдүүдээс ихэвчлэн F41 аденовирус илэрч байна. Эрдэмтдийн таамаглаж буйгаар сүүлийн хоёр жилд хүмүүст цар тахлын нөхцөлд аж төрж, өсвөр насныхан анх удаа өмнө нь амархан даван туулах боломжтой аденовирустэй тулгарснаас болж гепатит үүссэн гэжээ.
Өөр нэгэн таамаглалаар аденовирус коронавирустэй нэгдсэн, гурав дахь нь аденовирус өөрөө мутацлагдсан байж мэднэ гэж үзжээ.
Эх сурвалж: rosbalt.ru
Орчуулсан: Э.МАРТ