ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо

2022-05-09 16:161min0
esh

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ”-г үзүүлж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид:

  • ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол
  • Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол
  • Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол
  • Шалгалтын айдсаа хэрхэн даван туулахаа мэдэхгүй байгаа бол сэтгэл зүйн чатбот үйлчилгээг авах боломжтой аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй